Вьетнам улсад 14 хүртэлх насны охидын талбайн теннисний “World Junior Tennis Competition (Girls) 14&Under Asia Oceania Pre Qualifying Event” тэмцээн үргэлжилж байна. Тус тэмцээнд 18 улсын баг оролцож буй бөгөөд Монголын өсвөрийн охидын шигшээ баг В хэсэгт хуваарилагджээ.
Манай баг эхний тоглолтдоо Камбожийн багийг 3:0-оор хожсон байна. Харин дараагийн тоглолтод Узбекистаны багт 3:0-оор хожигджээ.
Монголын охидын шигшээ баг өнөө шөнө зохион байгуулагч Вьетнамын багтай тоглоно. Тэмцээний аваргын төлөөх тоглолт гуравдугаар сарын 7-нд болох хуваарьтай байна.





