-2.2 C
Ulaanbaatar
Мягмар, 3 сар 10, 2026

И-Монголиагаас 12 төрлийн лавлагааг таван хэл дээр шууд авах боломж бүрдлээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Төрийн үйлчилгээний нэгдсэн И-Монголиа системээр олгодог 12 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг өмнө нь зөвхөн англи хэл дээр авах боломжтой байсан бол одоо орос, англи, хятад, солонгос, франц гэсэн таван хэлээр шууд гаргуулдаг болжээ.

Лавлагаа, тодорхойлолтын хүрээ өргөжлөө

Шинэчилсэн үйлчилгээний хүрээнд төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлээгүй болон гэрлэсэн эсэхийн бүртгэлийн лавлагаа, иргэн эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийн лавлагаа, шүүхийн шийдвэрээр бусдад төлбөрийн өргүй эсэх тухай тодорхойлолт, мөн тэжээгчээ алдсаны, хөдөлмөрийн чадвар алдсаны, өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас, жолоочийн лавлагаа, холбогдох мэдээлэл, вакцинд хамрагдсан тухай тодорхойлолт багтаж байна.

Албан ёсны орчуулгын хэрэгцээг шууд шийдэх боломжтой болов

Эдгээр лавлагаа, тодорхойлолтыг өмнө нь гадаадад суралцах, ажилд орох, виз мэдүүлэх зэрэг тохиолдолд албан ёсны орчуулгаар баталгаажуулж ашигладаг байсан. Харин одоо И-Монголиа системээс шууд олон хэлээр авах боломж бүрдсэнийг ЦХИХХЯ мэдээлсэн байна.

Үйлчилгээг авахад тавигдах шаардлага

Иргэд энэхүү үйлчилгээг авахдаа иргэний үнэмлэх болон гар утастайгаа ирэх шаардлагатай. Харин итгэмжлэлээр үйлчилгээ авах тохиолдолд итгэмжлэлийн хүчинтэй хугацаа дуусаагүй байх ёстой бөгөөд тухайн баримт бичиг дээр авах гэж буй үйлчилгээ нь тодорхой тусгагдсан байх шаардлагатай аж.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу