-8.9 C
Ulaanbaatar
Мягмар, 3 сар 17, 2026

“Чингис Аэрлайнс Юнити” анхны онгоцоо хүлээн авч нислэгт бэлтгэлээ хангажээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Шинэ агаарын тээвэрлэгч орон нутгийн нислэгийг нэмэгдүүлнэ

Монгол Улсын иргэний нисэхийн салбарт шинэ тээвэрлэгч нэмэгдэж, “Чингис Аэрлайнс Юнити” компани анхны агаарын хөлгөө Марокко улсаас эх орондоо хүлээн авчээ.

“Номин холдинг”-ийн хөрөнгө оруулалтаар 2025 онд байгуулагдсан тус компани орон нутгийн нислэгийн хүртээмжийг сайжруулах, хот хөдөөгийн хөгжлийн ялгааг бууруулах зорилгоор үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Энэ хүрээнд 70 хүний суудалтай ATR 72-600 загварын орчин үеийн онгоцыг ашиглалтад оруулж, орон нутгийн чиглэлд захиалгат нислэг хийх бэлтгэлийг хангаад байгаа юм.

Орон нутгийн чиглэлээс эхэлж, олон улсад тэлэх зорилт тавьжээ

Төлөвлөгөөний дагуу “Чингис Аэрлайнс Юнити” компани 2026 оны хоёрдугаар улирлаас эхлэн Даланзадгад, Ховд, Мөрөн чиглэлд тогтмол нислэг үйлдэхээр зорьж байна.

Цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлж, олон улсын чиглэлд нислэг үйлдэх, бүс нутгийн зах зээлд өрсөлдөх чадвартай агаарын тээврийн компани болон хөгжих зорилт тавин ажиллаж байгаа аж.

“Чингис Аэрлайнс Юнити” анхны онгоцоо хүлээн авч нислэгт бэлтгэлээ хангажээ
- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу