Трамп Перл Харборыг дурдсанаар Японы ерөнхий сайдыг эвгүй байдалд оруулав

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Уулзалтын үеэр гарсан маргаантай мэдэгдэл

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд Японы Ерөнхий сайд Санае Такаичийг хүлээн авч уулзах үеэрээ түүхэн сэдвийг хөндсөн нь анхаарал татлаа. Эхэндээ найрсаг уур амьсгалтай өрнөсөн уулзалтын үеэр тэрбээр 1941 оны Перл Харборын халдлагыг дурдсан нь оролцогчдыг гайхшруулсан байна.

Уулзалтын үеэр Японы сэтгүүлч АНУ, Израил хоёр Ираны эсрэг цэргийн ажиллагааг эхлүүлэхдээ холбоотнуудад урьдчилан мэдээлээгүй шалтгааныг асуухад Трамп “Бид сюрприз барихыг хүссэн учраас хэнд ч хэлээгүй. Сюрпризийг Японоос өөр хэн илүү сайн мэдэх билээ? Тийм биз?” гэж хариулжээ.

Үүний дараа тэрбээр Японы Ерөнхий сайд руу хандан “Та нар яагаад Перл Харборын тухай урьдчилж мэдээлээгүй юм бэ? Тийм биз?” гэж хэлсэн байна. Энэ үед Санае Такаичи ямар нэгэн хариу өгөлгүй, илт эвгүйцсэн байдалтай байсан гэж мэдээлэгдсэн бөгөөд танхимд байсан хүмүүсийн дунд шүүрс алдах чимээ сонсогджээ.

Түүхэн эмзэг сэдэв дахин сөхөгдөв

Перл Харборын халдлага 1941 оны арванхоёрдугаар сарын 7-нд Хавай дахь АНУ-ын цэргийн баазад Японы эзэн хааны армийн гэнэтийн довтолгоогоор эхэлж, 2400 гаруй америк иргэн амь үрэгдсэн томоохон үйл явдал болсон. Энэ нь АНУ-ыг Дэлхийн хоёрдугаар дайнд оролцоход хүргэсэн гол шалтгаан байв.

Дайны төгсгөлд АНУ атомын бөмбөг хэрэглэснээр Япон улс бууж өгч, дайн өндөрлөсөн түүхтэй. Өнөөдрийг хүртэл энэ үйл явдал Японы нийгэмд эмзэг сэдэв хэвээр үлдсэн.

Ерөнхий сайд Санае Такаичи өмнө нь Япон улс тухайн дайнд өөрийгөө хамгаалах зорилгоор оролцсон гэж үздэгээ илэрхийлж, өнгөрсөн үйл явдлын төлөө хэт их уучлал гуйж байна гэж шүүмжилж байсан.

Трамп өмнө нь Германы канцлер Фридрих Мерцтэй уулзах үеэрээ ч мөн адил Дэлхийн хоёрдугаар дайны үйл явдлыг дурдаж, Францын эрэгт холбоотнууд буусан “D-Day”-г “таны хувьд таагүй өдөр байсан” гэж хэлж байсан удаатай.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

2 САНАЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу