Киевээс Донецк хүртэлх айлчлал
Оскарын шагналт жүжигчин Шон Пэнн сүүлийн наадмаас шагнал хүртсэн ч ёслолд оролцолгүй, Украинд очсон нь анхаарал татлаа. Тэрбээр “One Battle After Another” кинонд бүтээсэн дүрээрээ шилдэг эрэгтэй туслах дүрийн шагнал хүртсэн боловч арга хэмжээнд оролцоогүй юм.
Үүний дараа Даваа гарагт Киев хотод очиж, Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзжээ. Шон Пэнн өмнө нь Украинд хэд хэдэн удаа айлчилж, Зеленскийгийн тухай баримтат кино хүртэл хийж байсан туршлагатай.
Энэ удаагийн айлчлалаар тэрбээр Донецк мужийн дорнод фронтод хүрэлцэн очиж, Үндэсний гвардын “Спартан” бригадын алба хаагчидтай уулзсан байна.
Шагнал, амжилт ба онцгой хүндэтгэл
Пэнн Оскарын ёслолд оролцоогүй ч украинчууд түүнд талархлын бэлэг болгон “Оскар” гардуулжээ. Тодруулбал, Украины төмөр замын гүйцэтгэх захирал Олександр Перцовский түүнд “төмөр хүн” хэмээх дурсгалын шагнал өгсөн байна.
Жүжигчин Шон Пэнн карьерынхаа туршид зургаан удаа Оскарт нэр дэвшиж байсан. Тэрбээр “Mystic River” (2004), “Milk” (2009) кинонуудаар өмнө нь хоёр удаа “алтан хүн” хүртэж байсан бол энэ удаад гурав дахь шагналаа хүртжээ.
Ингэснээр тэр гурван Оскарын шагнал хүртсэн дөрөв дэх эрэгтэй жүжигчин болж, Уолтер Бреннан, Жек Николсон, Даниел Дэй-Льюис нарын эгнээнд нэгдсэн байна.





