Нетаньяху: Иран уран баяжуулалт, пуужингийн чадавхаа алдсан гэж мэдэгдэв

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньяху Иран улс уран баяжуулах болон пуужин үйлдвэрлэх боломжоо алдсан гэж пүрэв гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.

Түүний хэлснээр, энэ нь АНУ болон Израилын хамтарсан агаарын цохилтын үндсэн гурван зорилгын хоёр нь байсан бөгөөд гурав дахь зорилго болох дэглэмийн өөрчлөлт нь Ираны ард иргэдээс хамаарна гэж онцолсон байна. “Хувьсгалыг агаараас хийдэггүй. Бидэнд олон хувилбар байгаа ч одоогоор дэлгэхгүй” хэмээн тэр хэлжээ.

Мөн Персийн буланд байрлах Ираны байгалийн хийн ордод хийсэн Израилын цохилтын талаар АНУ-д урьдчилан мэдэгдээгүйг хүлээн зөвшөөрсөн байна. Үүнтэй холбоотойгоор “Ерөнхийлөгч Трамп биднээс дараагийн цохилтуудаа түр хойшлуулахыг хүссэн. Бид түүний хүсэлтийг биелүүлж байна” гэж Нетаньяху мэдэгдэв.

Түүнчлэн АНУ, Израил хамтран Каспийн тэнгис дэх Ираны тэнгисийн цэргийн хүчийг бүрэн устгасан гэж дурдсан байна.

Одоогийн мөргөлдөөн хэр удаан үргэлжлэх талаар “Хэдий чинээ хугацаа шаардагдана төдий чинээ үргэлжилнэ. Гэхдээ хүмүүсийн төсөөлж байгаагаас илүү хурдан дуусна” гэж тайлбарлажээ.

Хэвлэлийн бага хурал үргэлжилж байх үед Иранаас Израилын чиглэлд пуужин харваж, тус улсын хойд бүсүүдэд агаарын түгшүүр зарласан байна. Израилын яаралтай тусламжийн албаны мэдээлснээр хүний амь нас эрсдээгүй байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу