“Orion” хөлөг дэлхийн тойрог замаас гарч, сарыг зорих түүхэн шатандаа орлоо

“Artemis-2” нислэгийн баг сар руу чиглэлээ өөрчилжээ

“Artemis-2” хөтөлбөрийн хүрээнд сар руу аялж буй дөрвөн сансрын нисэгчтэй “Orion” хөлөг дэлхийн тойрог замыг орхиж, сар руу чиглэн замаа үргэлжлүүлжээ.

Энэ үйл явдлыг Канадын сансрын агентлагийн сансрын нисэгч Жереми Хансен хүн төрөлхтөн өөрийн чадварыг дахин нэг удаа харуулсан мөч хэмээн үнэлсэн байна. Харин НАСА-гийн төлөөлөгч Лори Глейз 1972 оноос хойш анх удаа хүнтэй нислэг дэлхийн тойрог замаас гарч байгааг онцолжээ.

Сар дээр буухгүй ч түүнийг бүтэн тойрно

Төлөвлөгөөний дагуу сансрын нисэгчид ирэх даваа гарагт буюу дөрөвдүгээр сарын 6-нд сард хүрэх боловч газардахгүй юм байна. Харин дэлхийн дагуулыг тойрон нисэх аж.

Ингэснээр тэд сарны сүүдэртэй талыг өөрсдийн нүдээр харах түүхэн дэх анхны хүмүүс болох гэж байна.

Сарыг бүтэн тойрсны дараа “Orion” хөлөг дэлхий рүү буцах чиглэлдээ орно. Буцах замдаа хөлөг сарны таталцлын хүчийг ашиглах юм байна. Урьдчилсан төлөвлөгөөгөөр энэ бүх аялал нийт 10 хоног үргэлжлэхээр байгаа аж.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу