23 настай эмэгтэй 8 сартай хүүхдээ хутгалж хөнөөгөөд, амиа егүүтгэхийг завджээ

Дөрөвдүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө, үүрийн 04:00 цагийн орчимд Сонсголонгийн гүүр орчимд ноцтой хэрэг гарсан талаар цагдаагийн байгууллагад дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Тодруулбал, 23 настай эмэгтэй 8 сартай хүүхдээ хутгалж, амь насыг нь хөнөөсөн аж. Үүний дараа тэр өөрийнхөө судсыг ханаж, одоогоор эмнэлэгт ухаангүй байдалтай хэвтэн эмчлүүлж байгаа юм байна.

Харамсалтай нь 8 сартай хүүхэд нь хэргийн газарт нас баржээ.

Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд холбогдогч эмэгтэй ухаан орсны дараа түүний сэтгэцийн байдлыг мэргэжлийн байгууллагаар тогтоолгох юм байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу