Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ордос хотод өнөөдөр албан ёсоор эхэллээ.
Энэ жилийн тэмцээнд Азийн 19 орны 200 орчим тамирчин өрсөлдөхөөр мэдүүлгээ ирүүлсэн байна. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48, 52 кг, эрэгтэйчүүдийн 60, 66 кг-ын жингийн аваргууд тодрох юм. Монголын баг эдгээр дөрвөн жинд нийт таван жүдочоо сойж байна.
Монголын жүдочдын өнөөдрийн оноолт
- 60 кг-д Т.Түмэнжаргал эхний тойрогт гоц мөргөж, дараагийн шатанд БНАСАУ болон БНСУ-ын жүдочдын ялсантай барилдана.
- 66 кг-д К.Ёолк АНЭУ-ын нэрийн өмнөөс хүч үзэж буй Б.Нармандахтай учраа таарсан.
- Мөн энэ жинд Ө.Жанцандорж Киргизийн Адис Орозмаматовтой барилдахаар болсон байна.
- 48 кг-д Ж.Анударь Казахстаны Диана Буркееватай хүч сорихоор сугалаа таарчээ.
- 52 кг-д М.Нандин-Эрдэнэ Япон, Тайванийн тамирчдын барилдааны ялагчтай оноолт хүлээж байна.
Монголын багийн түүхэн амжилт ба энэ удаагийн хүлээлт
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын багийн анхны алтан медалийг олимпын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Нармандах авч байсан түүхтэй. Харин өнгөрсөн жилийн тивийн аваргаас Монголын жүдочид нийт дөрвөн медаль хүртэж, амжилттай эх орондоо ирсэн билээ.
Энэ удаагийн тэмцээний хэсгийн барилдаан 11:00 цагаас, харин медалийн төлөөх барилдаанууд 16:00 цагаас эхлэх хуваарьтай байна.