Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд 960 хүүхдийн хүчин чадалтай шинэ сургуулийн барилгын ажил үргэлжилж байна. Яармагт хэрэгжиж буй энэхүү төсөл нь нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа бөгөөд нийт 9939.1 ам метр талбайтай юм.
Шинэ сургуулийн барилга нь зоорийн давхаргүй, гурван давхар бүтэцтэй бөгөөд хоёр спорт заал, таван блоктой байхаар төлөвлөгджээ.
Одоогийн байдлаар барилгын гадна засал, металл фасад угсралт, дотор заслын ажил болон дотор инженерийн шугам сүлжээний ажлууд үргэлжилж байна. Барилга угсралтын нийт гүйцэтгэл 60 хувьд хүрсэн бөгөөд 2026 оны есдүгээр сард багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.