The MongolZ сая долларын шагналын сантай том тэмцээнд уригдлаа

Монголын цахим спортын шилдэг багуудын нэг The MongolZ “Counter-Strike 2” төрлийн “CS Asia Championships 2026” тэмцээнд оролцох урилга авчээ.

16 багийг шууд урьжээ

“CS Asia Championships 2026” тэмцээний зохион байгуулагчид олон улсын чансаа сайтай 16 багийг шууд урьсан байна.

Уригдсан багууд:

  1. PARIVISION
  2. Falcons
  3. MOUZ
  4. Aurora
  5. The MongolZ
  6. Liquid
  7. B8
  8. 3DMAX
  9. Legacy
  10. NRG
  11. paiN
  12. M80
  13. BC.Game
  14. MIBR
  15. Lynn Vision
  16. TYLOO

Эдгээр багийн дунд Монголын The MongolZ баг багтсан нь Азийн томоохон тайзанд дахин өрсөлдөх боломжийг авчирч байна.

The MongolZ сая долларын шагналын сантай том тэмцээнд уригдлаа

Тэмцээн Шанхайд болно

“CS Asia Championships 2026” тэмцээн тавдугаар сарын 20-24-ний өдрүүдэд БНХАУ-ын Шанхай хотод зохион байгуулагдана.

Тус тэмцээний нийт шагналын сан 1 сая ам.доллар бөгөөд энэ нь оролцогч багуудын хувьд өндөр өрсөлдөөнтэй, томоохон сорилт болох юм.

The MongolZ сая долларын шагналын сантай том тэмцээнд уригдлаа

Aurora Gaming тэмцээнд оролцох боломжгүй болжээ

Өнөөдөр ирсэн мэдээллээр Сербийн “Aurora Gaming” баг визийн асуудлын улмаас “CS Asia Championships 2026” тэмцээнд оролцох боломжгүй болсон байна.

Ингэснээр тэдний оронд Шведийн “Ninjas in Pyjamas” баг тэмцээнд оролцохоор болжээ.

Монгол багийн дараагийн том шалгуур

The MongolZ баг “CS Asia Championships 2026”-д уригдсан нь Монголын цахим спортын нэр хүнд олон улсын түвшинд тогтвортой өсөж байгааг дахин харуулж байна. 1 сая ам.долларын шагналын сантай энэ тэмцээн багийн хувьд Азийн болон дэлхийн хүчтэй өрсөлдөгчидтэй дахин нүүр тулах том боломж болох юм.

The MongolZ багийн ивээн тэтгэгчээр 1xBet ажилладаг.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу