Айчи-Нагоя 2026: Монголын эмэгтэй сагсан бөмбөгчид БНХАУ-д 63:89-өөр ялагдлаа

“Айчи-Нагоя 2026” Азийн наадмын эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд шөвгийн наймд шалгарсан Монголын шигшээ баг БНХАУ-ын хүчирхэг багтай тоглож, 63:89-ийн харьцаагаар хожигдлоо.

Ингэснээр Монголын эмэгтэй шигшээ баг энэ удаагийн Азийн наадмын тэмцээнээ шөвгийн наймд өндөрлүүлсэн байна.

Амари Жонсон 18 оноо авч багаа тэргүүлэв

Тоглолтын турш БНХАУ-ын баг онооны давуу байдлаа хадгалж, эцсийн дүнд 26 онооны зөрүүтэй ялалт байгуулжээ.

Монголын багаас Амари Жонсон 18 оноо авч хамгийн өндөр үзүүлэлттэй тоглосон байна. Харин О.Хулан 13 оноо, Б.Ариунцэцэг есөн оноо авч багтаа хувь нэмрээ оруулжээ.

БНХАУ хагас шигшээд БНСУ-тай тоглоно

Монголын багийг хожсон БНХАУ-ын шигшээ ийнхүү хагас шигшээд шалгарсан бөгөөд есдүгээр сарын 25-нд БНСУ-ын багтай финалын эрхийн төлөө өрсөлдөнө.

Монголын эмэгтэй сагсан бөмбөгийн шигшээ багийн хувьд Азийн наадмын шилдэг найман багийн нэг болж, шөвгийн наймд хүрсэн амжилтаар энэ удаагийн тэмцээнээ өндөрлүүллээ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу