Философич С.Молор-Эрдэнэд авсан 30 хоногийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг шүүх хүлээн авахаас татгалзжээ.
Түүнийг өмнө нь шүүхийн шийдвэрээр 30 хоног цагдан хорьж шалгахаар болсон бөгөөд өмгөөлөгч нь уг арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлт гаргасан байна.
Шүүх цагдан хорих үндэслэл байна гэж үзжээ
С.Молор-Эрдэнийг цагдан хорихдоо хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах, оргон зайлах, хэргийн ул мөр болон нотлох баримтад нөлөөлөх, устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг дахин үйлдэх эсвэл гэмт хэргээ төгсгөх эрсдэл байж болзошгүй гэх үндэслэлийг шүүх дурдсан байна.
Эдгээр нөхцөлтэй холбоотой баримт, мэдээлэл байгаа гэж үзсэн тул түүнийг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ.
Өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх хангаагүй
С.Молор-Эрдэнийн өмгөөлөгч таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэхээр Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүхэд хандсан байна.
Шүүх уг хүсэлтийг өнөөдөр хэлэлцээд хангахаас татгалзаж, С.Молор-Эрдэнийг үргэлжлүүлэн цагдан хорьж шалгах нь зүйтэй гэж үзжээ.
Ингэснээр түүнд өмнө нь авсан 30 хоногийн цагдан хорих арга хэмжээ хүчинтэй хэвээр үлдсэн байна.