Баянгол дүүргийн олон байршилд халуун ус 12 хоног хязгаарлана

Зургадугаар сарын 24-нөөс засварын ажил эхэлнэ

Баянгол дүүргийн зарим орон сууцны хороолол, аж ахуйн нэгжүүдийн хэрэглээний халуун усыг энэ долоо хоногийн Лхагва гараг буюу зургаадугаар сарын 24-нөөс түр хугацаанд хязгаарлахаар болжээ.

Хязгаарлалт долоодугаар сарын 6-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд тус дүүргийн нутаг дэвсгэр дэх дулааны шугамд нийт 12 хоногийн засвар, шинэчлэлийн ажил хийхээр төлөвлөсөн байна.

Халуун ус хязгаарлах бүсүүд

Засварын ажлын үеэр дараах байршил, хороолол болон тэдгээрийн ойролцоох хэрэглэгчдийн хэрэглээний халуун ус хязгаарлагдана.

  • Говь ХК
  • Натур агро ХХК
  • Вокзал, 2-р хороолол
  • УДДТ-79, 81-ээс хангагддаг хэрэглэгчид
  • 2, 3, 4, 6-р бичил хороолол орчим
  • Төв гандан хийд
  • Эх нялхас
  • МҮОНРТ орчмын хэрэглэгчид
  • Гүндэмүн сан
  • Гурван билэг их дэлгүүрийн урд тал орчмын хэрэглэгчид
  • ТБД дэлгүүр орчмын хэрэглэгчид
  • Гранд плаза төв орчмын хэрэглэгчид
  • Макс молл худалдааны төв орчмын хэрэглэгчид
  • Төмөр замын удирдах газар
  • 73-р сургууль
  • Кёкүшюзан
  • UB Palace
  • Баянгол дүүргийн цагдаа
  • Төмөр замын коллеж орчмын хэрэглэгчид

Дулааны шугам, хаалтуудыг шинэчилнэ

“УБДС” ТӨХК-ийн мэдээлснээр, засварын хугацаанд дулааны шугамын хэсэгчилсэн шинэчлэл болон урсгал засварын ажил хийх юм байна.

“Засварын хугацаанд хооронд 2ф500мм голчтой 60 хос метр шугамыг шинэчлэн солино. ДЗ-764 цэгт таслах 1Ф700мм хаалт, Насос станц №6-д ерөнхий коллекторын 1Ф500мм хаалт, ХЦТ С-728 доторх 1Ф300мм таслах хаалт, ДХ-7101 цэгт салааны Ф250мм хаалт, ДХ-605 цэгт салааны 2Ф250мм таслах хаалтуудыг тус тус шинэчлэн солино. Урсгал засварын ажил хийгдэнэ” гэж “УБДС” ТӨХК-аас мэдээллээ.

Иргэдийг хугацаанд нь бэлтгэлтэй байхыг анхааруулж байна

Ийнхүү Баянгол дүүргийн олон байршилд дулааны шугамын засвар хийхтэй холбоотойгоор хэрэглээний халуун ус 12 хоногийн хугацаанд хязгаарлагдах юм.

Тухайн бүсэд амьдардаг иргэд, үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд засварын хугацааг харгалзан хэрэглээгээ урьдчилан зохицуулах шаардлагатай байна.

Баянгол дүүргийн олон байршилд халуун ус 12 хоног хязгаарлана

ДУЛААНЫ ШУГАМ ТОНОГЛОЛД ЗАСВАР ХИЙХ ДЭЛГЭРЭНГҮЙ ХУВААРЬ: (2026 ОН)

Баянгол дүүргийн олон байршилд халуун ус 12 хоног хязгаарлана

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу