Булган аймаг 5,000 дэмбээчнийг оролцуулан Гиннесийн рекордыг шинэчлэн тогтоохоор бэлтгэж байна

Айраг болон адууны соёлтой салшгүй холбоотой монголчуудын уламжлалт “Дэмбээ” наадгайг дэлхий нийтэд сурталчлан таниулах, “Гиннесийн дэлхийн дээд амжилтын ном”-д албан ёсоор бүртгүүлэх томоохон санаачилгыг Булган аймгаас эхлүүллээ.

Шат дараалсан бэлтгэл ба зорилт

Үндэсний өв соёлоо хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор шат дараатай арга хэмжээнүүдийг дараах төлөвлөгөөний дагуу зохион байгуулахаар ажиллаж байна:

  • Туршилтын наадгай: “Айраг фестиваль–2026” арга хэмжээний үеэр 2,000 дэмбээчнийг нэг дор цуглуулан дэмбээний тэмцээн, наадгайг өргөн хүрээтэй зохион байгуулна.
  • Гиннесийн дээд амжилт: Бэлтгэл ажлын үр дүнд үндэслэн 2027 онд 5,000 дэмбээчнийг нэг дор оролцуулсан хамгийн олон оролцогчтой дэмбээ наадгайгаар дэлхийн дээд амжилтыг шинэчлэн бүртгүүлэхээр зорилт тавжээ.

Энэхүү түүхэн санаачилгад айрагны соёл, дэмбээ наадгайг сонирхогч иргэд, өв уламжлагчид болон нийт дэмбээчдийг идэвхтэй оролцохыг уриалж байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу