Чөлөөт болон сонгомол бөхийн дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен” олон улсын тэмцээн энэ сарын 4-нөөс 7-ны өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд зохион байгуулагдана.
Тэмцээний эхний өдөр сонгомол бөхийн 55, 67, 72, 77, 82, 87, 97 кг-ын жингүүдийн урьдчилсан шатны барилдаан болон медалийн төлөөх барилдаанууд болно. Урьдчилсан шатны барилдаанууд өдөр бүр 10:30 цагаас эхлэх бол медалийн төлөөх барилдаанууд 17:00 цагаас явагдах хуваарьтай байна.
Энэ удаагийн тэмцээнд 23 улсын 297 тамирчин өрсөлдөхөөр болжээ. Энэтхэгийн шигшээ баг хамгийн өргөн бүрэлдэхүүнтэйгээр хүрэлцэн ирсэн бөгөөд нийт 45 тамирчнаа тус тэмцээнд сойж байна.