ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3-5 хэм дулаан байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээгээр ойрын хоногуудад нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байх төлөвтэй байна.

2026 оны зургаадугаар сарын 5-ны 20:00 цагаас зургаадугаар сарын 6-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй байна. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон зүүн аймгуудын зарим газраар, өдөртөө баруун аймгуудын өмнөд, төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын зүүн хэсэг болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орж, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй байна.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метрийн хурдтай салхилна. Нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэх төлөвтэй.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Заг, Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан байна. Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Эхийн голын Баянбүрд орчмоор 11-16 хэм, Увс нуурын хотгор болон говийн бүс нутгаар 6-11 хэм, бусад нутгаар 5 хэм дулаан байх төлөвтэй. Өдөртөө Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь орчмоор 24-29 хэм, Алтайн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 19-24 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 хэм, өдөртөө 15-17 хэм дулаан байна.

Багануур орчмоор: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 2 хэм, өдөртөө 13-15 хэм дулаан байна.

Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 2 хэм хүйтэн, өдөртөө 13-15 хэм дулаан байна.

2026 оны зургаадугаар сарын 7-ноос зургаадугаар сарын 11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Зургаадугаар сарын 7-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 8-нд баруун аймгуудын баруун хэсэг, төв болон говийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Харин 9-нд баруун аймгуудын баруун, зүүн аймгуудын зүүн хэсгээр, 10-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орж, уулархаг хэсгээр нойтон цас орох төлөвтэй байна.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метрийн хурдтай байх бөгөөд нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм байна. Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 26-31 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байх төлөвтэй. Зургаадугаар сарын 9-нөөс нутгийн зүүн хагаст бага зэрэг дулаарна.

ЦАГ АГААР
Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу