УБЦТС ТӨХК 2026 оны арванхоёрдугаар сарын 1-нээс үйл ажиллагааныхаа зохион байгуулалтыг шинэчилж, хэрэглэгчдийн цахилгааны төлбөрийг дүүргээр ялгахгүйгээр төвлөрүүлэн хүлээн авахаар болжээ.
Өөрчлөлт нь Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх болон Зуслан хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдэд харьяалагддаг хэрэглэгчдэд хамаарна. Эдгээр төвийн хэрэглэгчид арилжааны банкууд дахь нэгдсэн дансаар төлбөрөө шилжүүлэх юм.
Төлбөр төлөх дансны мэдээлэл, төлөх дүнгээ авахын тулд 137004 дугаарт хэрэглэгчийн долоон оронтой кодоо мессежээр илгээх боломжтой байна.
Харин Налайх, Зуунмод төвийн хэрэглэгчдэд энэ өөрчлөлт хамаарахгүй аж.