Дархан-Уул аймгийн залуу дронерууд гэмт хэргийн эсрэг эргүүл хийж эхэллээ

Дархан-Уул аймгийн дронтой хүүхдүүд зургадугаар сарын 17-ноос эхлэн гэмт хэрэг, зөрчлөөс сэргийлэх тусгай эргүүлд гарч байна. Энэхүү саналыг аймгийн ИТХ-ын дэргэдэх Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөл болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх орон нутгийн зөвлөлөөс тавьсан аж.

Хүүхдүүдийн үйл ажиллагааг аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар удирдан зохицуулж, Бүсийн шүүх шинжилгээний төв, Цахим шилжилт үйлчилгээний хэлтэс хамтран ажиллаж байна. Зохион байгуулагчид энэхүү эргүүл нь хүүхдүүдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд оролцуулж, хүүхдэд учирч болзошгүй аюулыг тэдний нүдээр илрүүлэх, хүний гар хүрэхэд төвөгтэй эрсдэлийг олж тогтооход дөхөм болно гэж үзэж байна. Түүнчлэн тамирчин хүүхдүүд болон тусгай чиг үүргийн байгууллагуудын мэргэжилтнүүд хамтран сургалт, дадлага сургуулилалт явуулах, тэмцээнд бэлтгэх, харилцан туршлага солилцох боломжтой юм.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу