Долоодугаар сарын 20-ноос эдгээр байршлуудад халуун ус хязгаарлана

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас дулааны шугам сүлжээний урсгал болон их засварын ажлын хүрээнд халуун ус хязгаарлах 6 дугаар ээлжийн байршлуудыг мэдээллээ.

Хязгаарлалт 20 хоног үргэлжилнэ

Төлөвлөгөөт засварын ажил 2026 оны долоодугаар сарын 20-ноос эхэлж, наймдугаар сарын 8-ныг дуустал үргэлжилнэ. Нийт 20 хоногийн хугацаанд дараах магистраль шугамуудаас хангагддаг хэрэглэгчдийн халуун ус хязгаарлагдах юм.

Халуун ус хязгаарлах байршлууд

1бвгд магистраль: Хурд, Эрэл, Жигүүр грандын орон сууц орчим, Баянгол зочид буудал, Улсын драмын эрдмийн театр, Төв шуудан, Хангарьд ордон, Засгийн газрын ордон, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв, мөн УДДТ-37, 42-оос хангагддаг хэрэглэгчид хамрагдана.

2бв магистраль: Улсын I төв эмнэлэг, МУБИС, Нийслэлийн Өргөө амаржих газар, СЭЗДС, Сайд нарын II эмнэлэг, УСУГ орчим, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Английн ЭСЯ орчмын хэрэглэгчдийн халуун ус хязгаарлагдана.

3аб магистраль: Төрийн тусгай хамгаалалтын газар, Оросын элчин сайдын яам, Улсын их дэлгүүр, 40, 50 мянгат орчмын хэрэглэгчид багтаж байна.

5бв магистраль: Цагдаагийн авто бааз, ЗЦГ, Стар эстэйтс, Континентал зочид буудал, Шинэ үе сургууль орчмын хэрэглэгчид хамаарна.

11ж магистраль: Залуучуудын соёлын төв, Төв усан бассейн орчим, БНХАУ-ын ЭСЯ, ШУТИС орчмын хэрэглэгчдийн халуун ус түр хугацаанд хязгаарлагдах юм.

Шугамуудыг үе шаттайгаар ажиллагаанд залгана

Засварын ажлын хүрээнд 1бвгд, 2б, 5бв, 3аб, 11ж магистралийн шугамуудыг долоодугаар сарын 19-нөөс долоодугаар сарын 26-ны хооронд үе шаттайгаар ажиллагаанд залгах зохицуулалт хийхээр төлөвлөжээ.

Дулааны шугам шинэчлэн солино

Төлөвлөгөөт ажлын үеэр дулааны зарим шугамыг шинэчлэн солих юм. Тодруулбал:

  • ДХ-242-оос ДХ-244 цэгийн хооронд 2Ф350 мм голчтой 176 хос метр шугам;
  • ДХ-244-өөс ДХ-249 цэгийн хооронд 2Ф300 мм голчтой 362 хос метр шугамыг тус тус шинэчилнэ.

Таслах хаалтуудыг шинэчлэх ажил хийгдэнэ

Мөн хэд хэдэн цэгт таслах хаалт шинэчлэхээр төлөвлөсөн байна. Үүнд:

  • ДХ-11134 цэгт 2Ф400 мм хаалт;
  • ДХ-5114 цэгт 1Ф400 мм хаалт;
  • ДХ-569-2 цэгт 1Ф300 мм хаалт;
  • ДХ-240 цэгт холбоосын 2Ф250 мм хаалт;
  • ДХ-196 цэгт салааны 2Ф250 мм голчтой хаалт шинэчлэгдэх юм.

Төлөвлөгөөт урсгал засвар үргэлжилнэ

Эдгээр ажлаас гадна дулааны шугам сүлжээний төлөвлөгөөт урсгал засварын бусад ажлууд мөн хийгдэх ажээ. Иймээс дээрх байршлуудын хэрэглэгчид халуун ус хязгаарлах хугацааг урьдчилан тооцож, хэрэглээгээ зохицуулах шаардлагатай байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу