Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, “Хот тохижилтын газар” ОНӨУҮГ-ын даргаар ажиллаж байсан Б.Мөнхцэцэг өчигдөр буюу 2026 оны дөрөвдүгээр сарын 2-нд гарсан зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан байна.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, тухайн өдөр өглөөний 08:00 цагийн орчимд Дорноговь аймгийн Цагаан хаалганаас хойш 10 километрийн зайд хоёр автомашин мөргөлдсөн гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Шалгалтын явцад ачааны автомашин болон суудлын автомашин мөргөлдсөний улмаас дөрвөн хүн нас барсан ноцтой зам тээврийн осол болсон нь тогтоогдсон байна. Уг хэргийг Дорноговь аймгийн цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.