“Dream Entertainment”-ийн бүтээсэн дөрөв дэх аймшгийн кино болох “Нэхэл” энэ сарын 29-нөөс Монголын бүх кино театраар үзэгчдэд хүрч эхлэхээр болжээ.
Тус киноны гол дүрүүдэд СТА Ч.Булган, Б.Баянмөнх нар тоглосон бол МУГЖ Д.Бямбацогт, СТА Б.Эрдэнэчимэг, СТА Ц.Лхагвадулам, Б.Ану-Үжин нар мөн дүр бүтээсэн байна.
“Dream Entertainment” өмнө нь “Сэвлэг”, “Үхлийн тойрог”, “Үхлийн тойрог 2” зэрэг аймшгийн төрлийн уран бүтээлүүдийг үзэгчдэд хүргэж байсан бөгөөд “Нэхэл” нь тус студийн энэ жанрын дөрөв дэх бүтээл болж байна.
Шинэ киноны үйл явдал олон жилийн турш хүүхэдтэй болохыг хүсэж ирсэн нэгэн гэр бүлийн түүхээс эхэлнэ. Тэд асрамжийн газраас хүүхэд өргөж авснаар амьдрал нь өөрчлөгдөж, эхэндээ хүсэн хүлээсэн аз жаргал мэт санагдсан шинэ үе удалгүй айдас, учир битүүлэг үйл явдлаар солигдож эхлэх аж.
Гэр бүлийн эргэн тойронд тайлбарлахад бэрх зүйлс дараалан тохиолдож, аюул занал улам ойртсоор эцэст нь тэд өөрсдөө үхэл, амьдралын зааг дээр ирнэ. “Нэхэл” кино ийнхүү гэр бүлийн эмзэг сэдвийг аймшгийн уур амьсгалтай хослуулан өгүүлэхээр болжээ.
“Dream Entertainment” өмнөх бүтээлүүдээрээ аймшгийн төрлийн үзэгчдийн дунд өөрийн өнгө төрхийг бүрдүүлж байсан бол энэ удаад илүү сэтгэлзүйн дарамт, нууцлаг үйл явдалд төвлөрсөн зохиол санал болгож байна.
“Нэхэл” кино аравдугаар сарын 29-нөөс бүх кино театраар албан ёсоор гарч эхэлнэ.
Аймшгийн кинонд дуртай хүмүүст заавал үзэх кино гарч байгаа юм байна
Трейлерийг нь үзэхэд л эвгүй аймшигтай харагдаж байна лээ шүү