Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн 16-гийн шатны тоглолтууд өндөрлөж, Atlanta хотын цэнгэлдэх хүрээлэнд болсон Argentina, Egypt-ийн учраа хамгийн сонирхолтой тулаануудын нэг байлаа.
Дэлхийн аварга цолоо хамгаалах зорилготой Argentina энэ удаа тун хүнд сорилттой нүүр тулсан ч Lionel Messi тэргүүтэй баг эцсийн мөчид эргэн ирэлт хийж, шөвгийн наймд шалгарлаа.
Egypt эхний хагасд аваргуудыг сандаргав
Egypt-ийн “Pharaohs” аваргуудын эсрэг маш сайн бэлтгэлтэй талбайд гарчээ. Тоглолтын 15 дахь минутад Yasser Ibrahim мөргөж гоол оруулснаар Egypt тэргүүлж эхэлсэн байна.
Удалгүй Egypt-ийн хамгаалалт 16-гийн талбай дотор алдаа гаргаснаар шүүгч Argentina-д торгуулийн цохилт заав. Энэ нь Messi-д тооны харьцааг тэнцүүлэх сайхан боломж байсан ч тэр боломжоо ашиглаж чадсангүй.
Messi нэг ДАШТ-д хоёр пенальти алдсан анхны тоглогч болов
Messi торгуулийн цохилтоо алдсанаар нэг ДАШТ-д хоёр удаа пенальти алдаж буй анхны тоглогч болж, статистикийн нэгэн таагүй хуудсанд нэрээ үлдээжээ.
Тэрээр өмнө нь Austria-тай хийсэн тоглолтод мөн торгуулийн цохилтоо амжилттай болгож чадаагүй юм.
Argentina-ийн ахлагч зургаан удаагийн ДАШТ-д оролцохдоо нийт найман пенальти гүйцэтгэснээс дөрвийг нь гоол болгосон байна.
Эхний хагасын гол баатар нь Egypt-ийн хаалгач Mostafa Shobeir байлаа. Тэрээр Messi-ийн цохилтыг хааж, багтаа давуу байдлыг хадгалж өгсөн юм.
Egypt хоёр дахь гоолоо оруулж, Argentina-г хүнд байдалд оруулав
Хоёрдугаар хагас эхэлсний дараа тоглолтын хэмнэл төдийлөн өөрчлөгдсөнгүй. Egypt хамгаалалтаа нягт барьж, сөрөг довтолгоогоор Argentina-г дарамталсаар байв.
Egypt нэг удаа тооны зөрүүг нэмэгдүүлсэн ч шүүгч бичлэг нягталсны дараа өмнө нь алдаа гарсан гэж үзэн гоолыг тооцсонгүй.
Гэвч 67 дахь минутад өмнө нь гоолоо цуцлуулсан Zizo энэ удаа боломжоо ашиглаж, Egypt-ийн хоёр дахь гоолыг орууллаа. Ингэснээр дэлхийн аваргууд маш хүнд нөхцөлд орсон юм.
Messi-ийн дамжуулалт, Romero-ийн гоол эргэн ирэлтийг эхлүүлэв
Гэвч дэлхийн аваргын цом өргөж үзсэн Argentina амархан бууж өгсөнгүй. Messi тэргүүтэй довтолгоо 79 дэх минутад үр дүнгээ өгч эхэлсэн байна.
Messi-ийн дамжуулалтаар хамгаалагч Cristian Romero гоол оруулж, тооны харьцааг ойртууллаа. Энэ гоол Argentina-д шинэ эрч өгч, тоглолтын төгсгөлийн хэсэг бүрэн өөрчлөгдөв.
Удалгүй 83 дахь минутад багийн ахлагч Messi өөрөө гоолдож, тооны харьцааг тэнцүүлсэн байна.
Messi ДАШТ-д 21 дэх гоолоо бүртгүүллээ
Энэ нь Messi-ийн ДАШТ-ийн 31 дэх тоглолт байсан бөгөөд тэрээр энэ тэмцээнд найм дахь, нийт ДАШТ-ийн замналдаа 21 дэх гоолоо оруулжээ.
Мөн тэрээр 10 дахь гоолын дамжуулалтаа өгснөөр Argentina-ийн домог Diego Maradona-гийн үзүүлэлттэй зэрэгцсэн байна.
Messi-ийн гоол, дамжуулалт аваргуудыг тоглолтод эргүүлэн авчирч, Egypt-ийн хамгаалалтыг эцсийн мөчид сөхрүүлсэн гол хүчин зүйл болов.
Lautaro Martinez сэлгээнээс орж, тоглолтыг эргүүлэв
Argentina-ийн эргэн ирэлтэд сэлгээнээс талбайд гарсан Lautaro Martinez чухал үүрэг гүйцэтгэсэн байна.
Тэрээр 66 дахь минутад Rodrigo De Paul-ын оронд талбайд гарснаар Argentina-ийн довтолгоо илүү хурц, аюултай болсон юм.
Хоёр дахь гоолын үйл явцад Lautaro Martinez идэвхтэй оролцсон бол 90+2 дахь минутад тэрээр хожлын гоолын оновчтой дамжуулалтыг өгчээ. Уг дамжуулалтыг Enzo Fernandez мөргөж гоол болгосноор Argentina гайхалтай ялалт байгуулсан байна.
Salah-ийн Egypt хүчтэй тоглосон ч аваргуудыг зогсоож чадсангүй
Mohamed Salah тэргүүтэй Egypt-ийн “Pharaohs” дэлхийн аваргуудын эсрэг маш чамбай, зохион байгуулалттай тоглолт үзүүлсэн ч эцсийн үр дүнд Argentina илүү байж чадлаа.
Egypt хоёр гоолын давуу байдалтай болсон ч Argentina тоглолтын сүүлийн хэсэгт бүх хүчээ дайчилж, гурван гоол дараалан оруулснаар шөвгийн наймд шалгарсан байна.
Энэхүү ялалтаар Argentina ДАШТ-ийн түүхэнд 75 дахь минутаас хойш хоёр гоолын зөрүүг нөхөж ялалт байгуулсан анхны баг болжээ.
Месси үнэхээр туршлагатай тоглогч юм
Сүүл хүртэл их өрсөлдөөнтэй тоглолт болсон байна