Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярт зориулан дэлхийн стандартын аварга тайз заслаа

Орхон аймгийн Эрдэнэт хот үүсэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн баяр наадмын арга хэмжээнүүд ёслол төгөлдөр үргэлжилж байна. Энэхүү түүхт ойн баярын тоглолтод зориулан зассан аварга тайз, орчин үеийн тоног төхөөрөмжийн шийдэл нь эх орныхоо шоу энтертайнмент салбарын техникийн чадал, далайцыг харуулсан онцлох бүтээн байгуулалт боллоо.

Тайзны хэмжээ ба техникийн үзүүлэлтүүд

Зохион байгуулах багаас мэдээлснээр тоглолтын тайз засалт болон ажиглах дэлгэц, дуугаралтын системийг Монголын томоохон тоглолтуудад хэрэглэгддэг хамгийн шилдэг техникийн иж бүрдлээр дараах байдлаар тоногложээ:

  • Тайз ба LED дэлгэц: 60х24 метрийн харьцаатай аварга тайзанд нийт 1,660 ширхэг блок буюу 500 метр квадрат талбай бүхий LED дэлгэц суурилуулсан.
  • Дуу авианы систем: Дэлхийн томоохон шоунуудад ашиглагддаг “Clair Brothers” брэндийн дуугаралтын төхөөрөмжийг сонгож, нийт 160 ширхэг мэргэжлийн чанга яригчаар талбайг бүрэн хангажээ.

Энэхүү иж бүрэн тайз, гэрэлтүүлэг болон дуу авианы сүүлийн үеийн шийдэл нь ойн баярын тоглолтыг үзэгчдэд чанарын өндөр түвшинд хүргэх боломжийг бүрдүүлж байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу