Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн талаар мэдээлэл гарлаа.
Эрх баригч Монгол ардын намын Удирдах зөвлөл өнөөдөр 14:30 цагт хуралдаж эхэлсэн бөгөөд хурлын эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар ийнхүү чөлөөлөгдөх хүсэлтээ танилцуулсан байна.
Тус хурлаар МАН-ын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх эсэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүний дараа намын Бага хурлыг зарлан хуралдуулж, шинэ Ерөнхий сайдын нэрийг албан ёсоор баталгаажуулах юм.