Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай” хуулийн төслийг хэлэлцэх ажил эхэллээ.
Тодруулбал, Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар уг төслийг парламентын нэгдсэн чуулганаар хэлэлцэх эсэх асуудлыг авч үзэж байна.
Одоогийн байдлаар байнгын хорооны гишүүдийн ирц 65.6 хувьтай байгаа бөгөөд нийт 32 гишүүнээс 21 нь хуралдаанд оролцож байгаа аж.