Г.Занданшатар АНУ-д Элчин сайдаар томилогдох уу

Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Занданшатарын дараагийн албан тушаалтай холбоотой мэдээлэл олны анхааралд байна.

Н.Учрал намын бага хурлын үеэр түүнийг шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллахыг урьж, Тэргүүн шадар сайдын албан тушаал санал болгосон ч Г.Занданшатар уг саналыг хүлээн аваагүй гэх мэдээлэл байна. Үүний дараа уг албан тушаалд Г.Тэмүүлэнг томилохоор болсон байна.

Үүнтэй зэрэгцэн Г.Занданшатарыг Монгол Улсаас АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилох хувилбар яригдаж байгаа аж. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх түүнд ийм санал тавьсан гэх эх сурвалжийн мэдээлэл байна.

АНУ-д суугаа Элчин сайд Ө.Батбаярын бүрэн эрхийн хугацаа дууссан нь энэхүү томилгоотой холбоотой яриаг нэмэгдүүлж байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу