Хар тамхины гурван хэргийг шүүхэд шилжүүлжээ: Баянгол, Хан-Уул, Баянзүрх дүүрэгт

Хар тамхитай тэмцэх газар НҮБ-ын 1971 оны конвенцын II жагсаалтад багтсан мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус хэрэглээтэй холбоотой гурван хэргийг шалгаж дуусан, прокурорт шилжүүлжээ.

Хэргийн талаар:

  • Ч.Х, Б.М нарын хэрэг: Иргэн Ч.Х болон Б.М нар “өвс” гэх нэршилтэй мансууруулах бодисыг хууль бусаар олж аван, тээврийн хэрэгсэлд хадгалсан хэргээр баригджээ. Нийслэлийн Прокурорын газар уг хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах) яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.
  • М.Ж-ийн хэрэг: Иргэн М.Ж “өвс” гэх сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан хэргээр баригджээ. Энэ хэрэгт мөн Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.

Эдгээр хэргүүдэд мансууруулах бодисыг худалдах зорилгогүйгээр хадгалсан болохыг Хар тамхитай тэмцэх газар тогтоосон байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу