Гүйлтийн арга хэмжээ тавдугаар сарын 31-нд болно
“Хүүхдийн марафон-2026” гүйлтийн арга хэмжээ нөгөөдөр буюу тавдугаар сарын 31-нд зохион байгуулагдах гэж байна.
Тус арга хэмжээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн “Цагдаа” талбайд болох бөгөөд хүүхдүүд насны ангиллаараа тодорхой зайд гүйж оролцоно.
Оролцсон хүүхэд бүрд батламж олгоно
Зохион байгуулагчдын мэдээлснээр марафонд оролцсон хүүхэд бүрд батламж гардуулах юм байна. Харин энэ удаагийн арга хэмжээнд байр эзлүүлж, шагнал олгохгүй гэдгээрээ онцлогтой.
Ингэснээр хүүхдүүдийг өрсөлдөөнд бус, хөдөлгөөн, оролцоо, эрүүл идэвхтэй амьдралын хэв маягт уриалах зорилготой арга хэмжээ болох ажээ.
Нээлт 09:30 цагт эхэлнэ
“Хүүхдийн марафон-2026” арга хэмжээний нээлт 09:30 цагт эхлэхээр товлогджээ.
Оролцогч хүүхдүүд өөрийн насны ангиллын гараанаас гарах цагаас 30 минутын өмнө ирсэн байх шаардлагатайг зохион байгуулагч ХЭҮК-оос мэдээлсэн байна.
Гараанаас гарах цаг ба гүйх зай
- 10:00 цагт — 6-7 нас /500 метр/
- 11:30 цагт — 8-9 нас /500 метр/
- 13:00 цагт — 10-11 нас /1 км/
- 14:30 цагт — 12-13 нас /1 км/
- 16:00 цагт — 14-15 нас /1.5 км/
- 17:00 цагт — 16-18 нас /1.5 км/
Хүүхдүүд насны ангиллаараа гүйнэ
Марафонд 6-18 насны хүүхдүүд оролцох боломжтой бөгөөд насны ангилал бүр өөр өөр зайд гүйхээр хуваарь гарчээ.
Бага насны хүүхдүүд 500 метрийн зайд гүйх бол ахлах насны ангиллын оролцогчид 1-1.5 км-ийн зайд уралдах юм.