Ирэх долоо хоногт Улаанбаатар хот шинэ даргатай болж магадгүй

Нийслэлийн МАН-ын Тэргүүлэгчдийн хурал өнөөдөр болж, Нийслэлийн МАН-ын хорооны хурлыг энэ сарын 25-ны даваа гарагт хуралдуулахаар товложээ. Уг хурлаар нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэхээр байна.

Нийслэлийн МАН-ын Тэргүүлэгчид 23 гишүүнтэй. Тэргүүлэгчдээс дэмжигдсэн нэрийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулж, санал хураалтаар шийдвэрлэх юм.

НИТХ-аас сонгогдсон хотын даргын нэрийг Ерөнхий сайд батламжилснаар Улаанбаатар хот албан ёсоор шинэ Засаг даргатай болно.

Одоогоор МАН-ын Удирдах зөвлөлөөс Б.Пүрэвдагвыг нийслэлийн Засаг даргад танилцуулсан гэх албан бус мэдээлэл байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу