Монгол Улс тавдугаар сард 84,035 гадаад жуулчин хүлээн авчээ

Монгол Улсад ирэх гадаад жуулчдын тоо тогтвортой өссөөр байгаа нь аялал жуулчлалын салбарын хөгжил үргэлжилж байгааг харуулж байна.

Албан ёсны статистикийн мэдээллээр, 2026 оны эхний таван сарын хугацаанд Монгол Улс нийт 292,063 гадаад жуулчин хүлээн авчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 32 хувь буюу 71,935 жуулчнаар өссөн үзүүлэлт юм.

Жуулчдыг ирсэн улсаар нь авч үзвэл хамгийн олон нь ОХУ-аас ирсэн бөгөөд нийт 117,498 жуулчин бүртгэгджээ. Үүний дараа БНХАУ-аас 87,714, БНСУ-аас 27,837, Японоос 9,631, Германаас 6,817 жуулчин ирсэн байна.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны мэдээлснээр, зөвхөн 2026 оны тавдугаар сард Монгол Улсад 84,035 гадаад жуулчин иржээ. Энэ нь 2025 оны тавдугаар сартай харьцуулахад 17,675 жуулчин буюу 26 хувиар өссөн үзүүлэлт юм.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу