Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ши Жиньпин дарга ёслол төгөлдөр угтав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг нар Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын (ШХАБ) гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцохоор БНХАУ-ын Тяньжин хотноо хүрэлцэн ирлээ.

Тэднийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин, гэргий Пөн Лиюань нар албан ёсны ёслол хүндэтгэлтэйгээр угтан авсан байна.

Ёслолын арга хэмжээний дараа ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудын төрийн тэргүүн нар, ШХАБ+ форматад хамрагдаж буй улс орнуудын төлөөлөгчид, олон улсын байгууллагын удирдлагууд болон тэдний гэргий нар хамтдаа дурсгалын гэрэл зураг татуулжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх есдүгээр сарын 2-нд болох өргөтгөсөн хуралдаанд оролцож, Монгол Улсын байр суурь, олон талт хамтын ажиллагааны талаар үг хэлэхээр төлөвлөгдөж байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу