Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг Азийн цомын шөвгийн наймд шалгарлаа

БНХАУ-ын Шэнжэн хотод зохион байгуулагдаж буй FIBA Women’s Asia Cup 2025 тэмцээнд Монгол Улсын эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн шигшээ баг амжилттай оролцож, B хэсгээс хоёрдугаар байраар шөвгийн наймд шалгарлаа.

Тайландын багтай хийсэн эхний тоглолтдоо 81:74-ийн харьцаатай ялалт байгуулсан бол дараагийн тоглолтод Ираны багт ялагдсан. Гэсэн ч хэсгийн сүүлийн тоглолтод Күүкийн арлуудын багийг 82:55-аар илүүрхэн хожиж, дараагийн шатанд шалгарах эрхээ авсан юм.

Тоглогчдын онцлох үзүүлэлтүүд:

  • Шинэхэн гавьяат тамирчин Б.Ариунцэцэг — 25 оноо, 10 самбар
  • Гавьяат тамирчин О.Хулан — 18 оноо, 3 самбар
  • Гавьяат тамирчин Н.Нандинхүсэл — 16 оноо, 6 оновчтой дамжуулалт
  • Б.Болор-Эрдэнэ — 10 оноо, 7 самбар

Манай шигшээ баг маргааш буюу долдугаар сарын 18-нд Казахстаны шигшээ багтай шөвгийн наймд тоглоно. Энэ тоглолтын ялагч хагас шигшээд Тайванийн багтай хүч үзэх юм.

Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг Азийн цомын шөвгийн наймд шалгарлаа
Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу