Монголын үндэсний бөхийн холбооноос ирэх зургаадугаар сард зохион байгуулах албан ёсны барилдаануудын хуваарийг зарлалаа.
Хуваарийн дагуу зургаадугаар сарын 1-ний даваа гарагт 09:00 цагаас Хүүхдийн баярт зориулсан өсвөрийн бөхийн барилдаан болно.
Мөн зургаадугаар сарын 6-ны бямба гарагт 11:00 цагаас Цэргийн цол, чимэг олгох “Бүх цэргийн наадам-2026” зохион байгуулагдана.
Харин зургаадугаар сарын 7-ны ням гарагт 11:00 цагаас Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, БНМАУ-ын арслан Г.Дэмүүлийн нэрэмжит Үндэсний их баяр наадмын сорилго барилдаан болно. Тус барилдаанд улс, аймаг, цэргийн цолтой болон залуу нийт 256 бөх зодоглох юм.
Түүнчлэн зургаадугаар сарын 27-ны бямба гарагт 11:00 цагаас Нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам даншиг наадам-2026” эхэлнэ.
Үргэлжлүүлэн зургаадугаар сарын 28-ны ням гарагт 15:00 цагаас Нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам даншиг наадам-2026”-ын бөхийн барилдаанууд зохион байгуулагдана.