Нидерланд «Евровидение-2027»-д оролцохгүй гэж зарлалаа

Нидерланд улс ирэх оны тавдугаар сард Болгарын Бургас хотод болох дуу, хөгжмийн «Евровидение-2027» наадамд уран бүтээлчээ илгээхгүй гэж тус улсын NPO агентлаг мэдэгдлээ. Шийдвэрийг агентлаг Гүйцэтгэх зөвлөлтэйгээ хэлэлцэж гаргасан байна.

“Энэхүү наадамд Израил улс оролцож байгаа нь Нидерландын нийгэмд маш их маргааны сэдэв болж, ард түмнийг хагаралдуулж байна. Бид Гүйцэтгэх зөвлөлтэй хэлэлцээд энэ жил оролцохгүй байхаар шийдвэрлэсэн” гэж NPO мэдэгдсэн.

Нидерланд өнгөрсөн жилээс Израилын оролцоог эсэргүүцэж байгаа бөгөөд энэ удаа ч уран бүтээлчээ илгээхгүй гэж зарласан юм.

Израилын уран бүтээлчдийн оролцоо нь Газын зурвастай холбоотой маргааны улмаас наадмын оролцогч орнуудын дунд хагарал үүсгэсээр байна.

Нидерландаас гадна Ирланд улс мөн энэ удаагийн наадамд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Харин Испани, Чех улсууд оролцох эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу