Нийслэлд шатахуун нийлүүлэлт хэвийн үргэлжилж байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам өнөөдөр өглөөний 09:00 цагийн байдлаар төмөр замаар нийт 363 вагон шатахуун тээвэрлэгдэж байгаа талаар мэдээллээ.

Тус яам шатахууны импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг өдөр бүр шинэчлэн танилцуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар дараах байдлаар хуваарилалт хийгджээ:

  • Дизелийн түлш — 265 вагон
  • АИ-92 бензин — 62 вагон
  • Пропан — 13 вагон
  • Бутан — 15 вагон
  • Шингэрүүлсэн хий — 8 вагон

Мөн АИ-92 шатахуун нийт 62 вагоноос Толгойт өртөөнд 17, Улаанбаатар өртөөнд 3, Наушка чиглэлд 42 вагон явж байгаа талаар албаныхан мэдээлэв.

Ийнхүү нийслэлийн шатахууны нийлүүлэлт тогтвортой, хэвийн байгааг холбогдох байгууллагууд онцолж байна. Харин зарим аймагт шатахууны хангамж бүрэн хэвийн болоогүй тухай иргэдээс мэдээлэл ирж байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу