Олимп трансжендер тамирчдыг хориглов

Олон улсын олимпын хороо эмэгтэйчүүдийн спортын ангиллыг хамгаалах зорилгоор шинэ бодлого баталж, эмэгтэйчүүдийн тэмцээнүүдэд трансжендер тамирчдыг оролцуулахыг хориглох шийдвэр гаргалаа.

Шинэ журмын хүрээнд тамирчдын биологийн хүйсийг SRY генийг тодорхойлох нэг удаагийн шинжилгээгээр тогтоохоор төлөвлөжээ. Шинжилгээг шүлс эсвэл цусны сорьцоор хийх бөгөөд уг зохицуулалт 2028 онд болох Лос Анжелесын Олимпын наадмаас эхлэн хэрэгжиж эхэлнэ.

Хэрэв шинжилгээний хариу сөрөг гарвал тухайн тамирчин насан туршдаа эмэгтэйчүүдийн ангилалд оролцох эрхтэй болж, дахин шалгалт өгөх шаардлагагүй болно.

Харин эерэг хариу гарсан тохиолдолд тухайн тамирчин эрэгтэй болон холимог төрлийн тэмцээнд эрэгтэй ангиллаар оролцох боломжтой аж.

ОУОХ-ны байгуулсан тусгай ажлын хэсэг судалгааны үр дүнд эрэгтэй биологийн онцлог нь хүч чадал, тэсвэр тэвчээр шаардсан спортын төрөлд давуу үзүүлэлттэй байдаг гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Мөн энэхүү шийдвэрийг боловсруулах явцад тамирчдын байр суурийг харгалзан үзжээ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу