Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногийн хугацаанд аврах ажиллагааны 3, гал түймрийн 49 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Эдгээр дуудлагын дагуу холбогдох албаныхан ажиллаж, 111 иргэний аюулгүй байдлыг ханган, 11.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.
Иргэдийг болзошгүй гал түймэр, ослоос урьдчилан сэргийлж, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг сайтар хангахыг зөвлөж байна. Түүнчлэн хуурайшилтын зэрэг “их” түвшинд хүрч, ой, хээрийн түймэр гарах эрсдэл нэмэгдэж буйг анхаарууллаа.
Иймд дараах зөвлөмжийг дагаж мөрдөхийг сануулж байна.
Ой, хээрийн бүсэд амьдарч буй айл өрхүүд цогтой үнс, нурмаа ил задгай асгахгүй байх;
Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй, бүрэн унтраах;
Хөдөө орон нутагт хуурай өвс ихтэй газар, ой, хээрийн бүс болон малын бэлчээрээр зорчихдоо оч баригчгүй машин техник ашиглахгүй байх;
Гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татахыг зөвлөж байна.