Өнөөдрөөс эхлэн улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцоно

Хичээлийн шинэ жилийн эхлэлтэй зэрэгцэн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлд автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах түр журам өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Энэ зохицуулалт есдүгээр сарын 16-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

  • Сондгой дугаартай автомашинууд: наймдугаар сарын 27, 29, 31 болон есдүгээр сарын 3, 5, 7, 9, 11, 13, 15-нд замын хөдөлгөөнд оролцох эрхтэй.
  • Тэгш дугаартай автомашинууд: наймдугаар сарын 28, 30 болон есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12, 14, 16-нд хөдөлгөөнд оролцоно.

Энэ журам өглөөний 08:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөх бөгөөд нийслэлийн төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт бүсчлэл харгалзахгүй хэрэгжинэ.

Мөн есдүгээр сарын 1-ний өдөр хязгаарлалт үйлчлэхгүй, бүх автомашин чөлөөтэй зорчих боломжтой юм.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу