“Сэлэм загас” клубийн нэрэмжит усанд сэлэлтийн тэмцээнд “Silver Fins” багийн арван тамирчин оролцож, амжилттай өрсөлдлөө. Тус тэмцээнд нийт 712 тамирчин оролцсон бөгөөд БНХАУ, Орос, Канад, БНСУ-ын тамирчид мөн хүч сорьсон байна.
“Сэлэм загас” клубийн арван тамирчин тэмцээнээс нэг алт, 10 мөнгө, хоёр хүрэл медаль буюу нийт 13 медаль хүртэж, дээд насны ангилалд багийн нийлбэр дүнгээр аравдугаар байрт шалгарсан амжилт үзүүллээ.
Медаль хүртсэн тамирчид:
3-р сургуулийн Б.Лхагвацэрэн мэлхий сэлэлтийн 100 метрийн зайд алтан медаль хүртэв.
3-р сургуулийн Б.Төрмөнх дельфин сэлэлтийн 100 метрийн зайд мөнгөн медаль, өвөрөөр даллалтын 50 метрийн зайд хүрэл медаль хүртлээ.
1-р сургуулийн Б.Анхбаяр араар сэлэлтийн 100 метрийн зайд хүрэл медаль хүртэв.
АШУҮИС-ийн хоёрдугаар дамжааны оюутан Б.Номин өвөр 50 метр, өвөр 100 метр, мэлхий 50 метр, мэлхий сэлэлтийн 100 метр, араар сэлэлтийн 50 метр, араар сэлэлтийн 100 метр, дельфин сэлэлтийн 50 метр, дельфин сэлэлтийн 100 метрийн зайд тус бүр мөнгөн медаль хүртсэн байна.