Шагдаржавын Магван Монгол Улсын Хөдөлмөрийн баатар боллоо

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.

Олимпын түүх судлаач Ш.Магван төрийн дээд цол хүртэв

Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн, Монголын олимпын түүх судлалын нийгэмлэгийн ерөнхийлөгч, Соёлын гавьяат зүтгэлтэн Шагдаржавын Магван Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол, тэмдгээр шагнагджээ.

Монголын спорт, олимпын түүхэнд оруулсан хувь нэмрийг үнэллээ

Ш.Магван нь Монголын олимпын хөдөлгөөн, спортын түүх судлал, олимпын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд олон жил ажилласан эрхэм юм.

Түүний Монголын спортын салбар болон олимпын түүхийг судлан баримтжуулахад оруулсан хувь нэмрийг ийнхүү төрөөс өндрөөр үнэлж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу