Сүхбаатар, Хэнтийд гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар 70 хүн ажиллаж байна

Улсын хэмжээнд өнөөдөр буюу 2026 оны тавдугаар сарын 13-ны 13:00 цагийн байдлаар Сүхбаатар болон Хэнтий аймагт бүртгэгдсэн ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байна.

Хоёр аймагт хээрийн түймэр гарчээ

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Алтан-Овоо багийн хогийн цэгээс 10:40 цагт хээрийн түймэр гарсан байна.

Мөн Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Адарга III багийн “Адарга овооны ар” гэх газарт 10:35 цагт хээрийн түймэр бүртгэгджээ.

Онцгой байдлын алба хаагчид болон мэргэжлийн анги ажиллаж байна

Түймрийг унтраахаар тухайн аймгуудын Онцгой байдлын газар, сумдын мэргэжлийн ангийн нийт 70 хүн, 10 автомашинтайгаар ажиллаж байгаа юм.

Одоогийн байдлаар улсын хэмжээнд нийслэлийн хоёр дүүрэг, 11 аймгийн 47 суманд нийт 91 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдээд байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу