“Талын салхи” олон улсын мотофестиваль зургаадугаар сарын 6, 7-нд болно

XI удаагийн “Талын салхи” олон улсын мотофестиваль зургаадугаар сарын 6, 7-нд нийслэлд зохион байгуулагдана. Энэ жилийн арга хэмжээ “Эх, хүүхдийн эрүүл мэндийн төлөө” уриан дор болох юм.

Фестивалийг Нийслэлийн Аялал жуулчлалын газар болон “Монголын чопперчин ахан дүүс” мотоклуб хамтран зохион байгуулж байна.

Арга хэмжээний хүрээнд буяны аян зохион байгуулахаар төлөвлөжээ. Цугларсан хөрөнгийг хүүхдийн эмнэлгүүдэд шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулах юм.

Фестивальд Монголын 70 мотоклубын 3800 гаруй мотоциклчин оролцох төлөвтэй байна. Мөн БНХАУ, ОХУ, БНСУ, Унгар, Малайз зэрэг улсаас байкерууд нэгдэх аж.

Фестивалийн нээлтийн ёслол зургаадугаар сарын 6-ны 09:00 цагт Сүхбаатарын талбайд болно. Харин 11:00 цагт Сүхбаатарын талбайгаас мотопарад эхэлж, Улсын их дэлгүүр, Баруун дөрвөн зам, Таван шар, 22-ын товчоо, “Говь Резорт” спорт цогцолбор гэсэн маршрутаар үргэлжилнэ.

Фестивалийн үндсэн хөтөлбөр “Говь Резорт” спорт цогцолборын талбайд өрнөнө.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу