Монголын CS2-ын The MongolZ баг улирлын чухал тэмцээнүүдийн өмнө бүрэлдэхүүндээ өөрчлөлт хийжээ. Тус баг Г.Есөнтөмөр буюу nin9-г элсүүлж, сүүлийн саруудад сэлгээнд байсан У.Анарбилэг буюу cobrazera-г үндсэн бүрэлдэхүүндээ буцаан нэгтгэсэн байна.
28 настай nin9 өмнө нь The Huns-д тоглож байсан бөгөөд The MongolZ-ийн бүрэлдэхүүнд 2018 онд ч багтаж байжээ. Тэрбээр 2022 онд IHC-д bLitz, Techno нартай хамт тоглож, Монголын баг анх удаа Major тэмцээнд шалгарахад оролцсон туршлагатай.
Харин 21 настай cobrazera бараг гурван сарын дараа үндсэн тавтаа эргэн ирж байна. Тэрбээр 2026 оны есдүгээр сард болсон FISSURE Playground 3 тэмцээнд Techno-г орлон тоглосон юм.
Шинэ өөрчлөлтийн дараа The MongolZ-ийн үндсэн бүрэлдэхүүнд bLitz, 910, Techno, cobrazera, nin9 нар багтаж, maaRaa дасгалжуулагчаар ажиллана. Багийн ивээн тэтгэгчдийн нэг нь 1xBet юм.
The MongolZ шинэ бүрэлдэхүүнээрээ аравдугаар сарын 19-22-нд Сербийн Белград хотод болох 1win Private Club Season 2 LAN тэмцээнд анхны тоглолтоо хийхээр байна. Үүний дараа аравдугаар сарын 24-31-нд PGL Masters Bucharest 2026 тэмцээнд оролцоно.
Одоогоор The MongolZ дэлхийн чансааны 48, Азийн чансааны гуравдугаар байрт бичигдэж байгаа бөгөөд шинэ бүрэлдэхүүнээрээ улирлын үлдсэн тэмцээнүүдэд илүү өндөр амжилт үзүүлэх зорилготой байна.
Үндсэн тавт үнэхээр хүчтэй харагдаж байна
Залуустаа амжилт