Трамп Зеленскийн талаар хатуу мэдэгдэл хийв: “Украин шинэ удирдагчтай болох хэрэгтэй”

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг сольж, хэлэлцээ хийх чадвартай шинэ удирдагч сонгох шаардлагатай гэж мэдэгджээ. Тэрбээр Зеленскийг Оростой үргэлжилж буй дайныг зогсоох хэлэлцээр байгуулах хүсэлгүй байна гэж буруутгасан байна.

Трамп сэтгүүлчдэд:

“Украин шинэ удирдагчтай болох хэрэгтэй гэж би бодож байна. Тэр шинэ хүн нь хэлэлцээ хийж чаддаг байх ёстой” гэж хэлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн үзэж буйгаар Зеленский дайныг дуусгах боломж өмнө нь хэд хэдэн удаа гарсан ч тэдгээрийг ашиглаж чадаагүй аж.

Оросын дизель түлшний тохиролцооны дараа байр сууриа илэрхийлэв

Трампын мэдэгдэл АНУ ОХУ-аас дизель түлш нийлүүлэхтэй холбоотой тохиролцоонд хүрсний дараа гарсан байна.

Трамп өмнөх өдөр нь Оросын дизель түлшийг АНУ болон дэлхийн зах зээлд нийлүүлэхэд тавьсан зарим хязгаарлалтыг түр хугацаанд сулруулахыг АНУ-ын Сангийн яаманд даалгаснаа мэдэгджээ.

Үүний дараа Владимир Зеленский уг шийдвэрийг эрс шүүмжилсэн байна. Харин Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд дизель түлш нийлүүлэх тохиролцоотой холбоотойгоор талархал илэрхийлж, Зеленскийн байр сууринд хариу өгчээ.

Трамп өмнө нь дизель түлшний үнэ өсөхөд Ойрх Дорнод дахь мөргөлдөөнөөс илүү Украины зүгээс Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд хийсэн цохилтууд нөлөөлсөн гэж мэдэгдэж байсан юм.

Ийнхүү Украины удирдлага болон дайныг дуусгах хэлэлцээний талаар Трамп дахин шүүмжлэлтэй байр суурь илэрхийлсэн байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу