“Улаанбаатар марафон 2026”-ын үеэр төвийн замуудыг түр хаана

“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд зохион байгуулагдана. Үүнтэй холбоотойгоор тухайн өдөр нийслэлийн зарим төв зам, уулзварын хөдөлгөөнийг 06:00-18:00 цагийн хооронд түр хязгаарлахаар болжээ.

Гүйлтийн маршрутын дагуу хөдөлгөөн хязгаарлах бүс болон түр хаах уулзвар, гарцын мэдээллийг танилцуулсан байна.

Замын хөдөлгөөнийг дараах байршлуудад түр хязгаарлана.

Цэцэг төвийн уулзвар, Цаг уур, орчны шинжилгээний газрын уулзвар, Чингэлтэй дүүргийн уулзвар, ХБНГУ-ын Элчин сайдын яамны баруун болон зүүн уулзвар, 11 дүгээр хороолол, Сансарын шатахуун түгээх станц, Сансарын туннел, Зүүн дөрвөн замын уулзвар, Халдвартын орчим, Нарантуул захын уулзвар, Нүхэн гарц, Жанжин клуб, Улиастайн уулзвар, “Дүнжингарав” худалдааны төвийн уулзвар, Хан-Уул дүүргийн “И-март” худалдааны төвийн уулзвар, Жаргалан хотхон, Шангри-Ла төвийн уулзварт тус тус хөдөлгөөн түр хаагдах юм.

Иргэд, жолооч нар марафоны өдөр дээрх чиглэлүүдэд хөдөлгөөн хязгаарлагдахыг тооцож, зорчих маршрутаа урьдчилан төлөвлөх шаардлагатай байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу