Улаанбаатарын нээлттэй тэмцээний эхний өдөр Монголын баг нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ

Буянт-Ухаа спортын ордонд дөрвөн өдөр үргэлжлэх бөхийн төрлүүдийн дэлхийн чансаа олгох Улаанбаатарын нээлттэй тэмцээн өчигдөр нээлтээ хийлээ.

Тэмцээний эхний өдөр сонгомол бөхийн долоон жинд медальтнууд тодорсон байна. Монголын баг тамирчдаас нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ.

Тухайлбал:

55 кг-ын жинд М.Даваабанди мөнгөн медаль;
97 кг-ын жинд Г.Ганхуяг хүрэл медаль зүүлээ.

Өнөөдөр сонгомол бөхийн 60, 63, 130 кг-ын жин, эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн 50, 53, 57, 59, 72 кг-ын жингийн урьдчилсан шатны болон медалийн төлөөх барилдаанууд болно. Урьдчилсан шатны барилдаан 10:00 цагаас эхэлсэн бол шигшээ барилдаанууд 17:00 цагаас үргэлжлэх юм.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу