Үндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөр: Бөхийн барилдаан гурван өдөр үргэлжилнэ

MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэй ашигласан гэрэл зургийн хамт Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөрийг олон нийтэд танилцуулж байна.

Энэ жилийн наадмын гол онцлог

Энэ удаагийн Үндэсний их баяр наадмын нэгэн онцлох өөрчлөлт нь хүчит бөхийн барилдааны хуваарьтай холбоотой юм. Тодруулбал, бөхийн барилдааныг долоодугаар сарын 10-12-ны өдрүүдэд буюу нийт гурван өдөр үргэлжлүүлэхээр төлөвлөжээ.

Хөтөлбөрийн дагуу Төв цэнгэлдэх хүрээлэнд долоодугаар сарын 10-ны 10:00 цагт хүчит бөхийн барилдааны нэгийн даваа эхэлнэ.

Нэг, хоёрын давааг үнэ төлбөргүй үзүүлнэ

Наадамчид хүчит бөхийн барилдааны нэгийн болон хоёрын давааг үнэ төлбөргүй үзэх боломжтойгоороо энэ жилийн наадам илүү олон хүнд хүртээмжтэй болохоор байна.

Ингэснээр үндэсний бөхийн барилдааны эхний даваануудыг үзэх хүсэлтэй иргэд Төв цэнгэлдэх хүрээлэнд үнэ төлбөргүй нэвтрэн үзэх боломж бүрдэх юм.

Наадмын нээлт долоодугаар сарын 11-нд болно

Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслол долоодугаар сарын 11-ний 11:00 цагт эхлэхээр товлогджээ.

Энэ жилийн наадмын нээлтийн тоглолт “Мөнхөд орших Монгол наадам” сэдвийн дор зохион байгуулагдах юм. Тус нээлт нь Монгол наадмын уламжлал, төрт ёсны түүхэн залгамж, үндэсний бахархлыг илэрхийлэх агуулгатай байх төлөвтэй байна.

Үндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөр: Бөхийн барилдаан гурван өдөр үргэлжилнэ
Үндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөр: Бөхийн барилдаан гурван өдөр үргэлжилнэ
Үндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөр: Бөхийн барилдаан гурван өдөр үргэлжилнэ
Үндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөр: Бөхийн барилдаан гурван өдөр үргэлжилнэ
Үндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөр: Бөхийн барилдаан гурван өдөр үргэлжилнэ
Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу