Увс аймгийн 100 жилийн ойд түрүүлсэн бөх “LEXUS-600”, үзүүрлэсэн бөх 2 өрөө байраар шагнуулна

Монгол Улсын Үндэсний их баяр наадам өндөрлөсөн ч орон нутгийн түүхэн ой, баяр наадмууд үргэлжилж байна. Ирэх өдрүүдэд дараах томоохон барилдаанууд болох товтой байна.

Наадмуудын хуваарь ба шагналын сан:

  1. Авто тээврийн салбарын 100 жилийн ой
    Хугацаа: 7 дугаар сарын 19
    Байршил: Хүй долоо худаг, Монгол наадам цогцолбор
    Бөхийн тоо: 256
    Шагнал:
    • Түрүү бөх: Автомашин
    • Үзүүр бөх: 30 сая төгрөг
    • Их шөвөгт: 10 сая төгрөг
      Бүртгэл: 7 сарын 17, 18-нд цахимаар
  2. Өндөр гэгээний мэлмий гийсний 390 жилийн ой
    Хугацаа: 7 дугаар сарын 26–27
    Байршил: Арвайхээр хот
    Бөхийн тоо: 512
    Шагнал:
    • Түрүү бөх: Land Cruiser 300 автомашин
      Бүртгэл: 7 сарын 23–25-нд цахимаар
  3. Увс аймгийн 100 жилийн ой, Баруун бүсийн даншиг наадам
    Хугацаа: 7 дугаар сарын 29–30
    Байршил: Улаангом хот
    Бөхийн тоо: 512
    Шагнал:
    • Түрүү бөх: LEXUS-600 автомашин
    • Үзүүр бөх: 2 өрөө байр

Увс аймгийн 100 жилийн ойд зориулсан барилдаан нь баруун бүсийн хамгийн том наадмуудын нэг болох бөгөөд шагналын сан өндөр, бөхчүүдийн хувьд нэр хүндтэй сорилт байх юм.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу