Японоос Өмнөговь руу анхны шууд нислэг долдугаар сард үйлдэнэ

Япон улсын Нагано мужийн Мацумото нисэх буудлаас Өмнөговь аймаг руу анхны олон улсын шууд нислэгийг долдугаар сард хийхээр төлөвлөжээ.

Нислэгийг Монголын агаарын тээврийн “Хүннү эйр” компани гүйцэтгэнэ. Тус компани 97 хүний суудалтай “Embraer E190-100” загварын онгоцоор долдугаар сарын 18, 22-ны өдрүүдэд нислэг үйлдэхээр товлосон байна.

Энэхүү шууд нислэг нь Японоос Өмнөговь аймаг руу зорчих жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, бүс нутгийн аялал жуулчлал, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.

Нислэгийг хүлээн авах бэлтгэл ажлын хүрээнд холбогдох тусгай чиг үүргийн байгууллагууд, Иргэний нисэхийн үндэсний төв болон “Гурвансайхан” нисэх буудлын удирдлагууд хамтран ажиллаж эхэлжээ.

Одоогоор нислэгийн аюулгүй ажиллагаа, зорчигчийн үйлчилгээ, хилийн болон гаалийн хяналтын бэлтгэлийг хангах ажил үргэлжилж байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу